Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Коронавирус бэлгийн замаар халдварлах магадлалтай
4 жил өмнө   743
Хятадын хэсэг эрдэмтэд  Covid-19 өвчтэй 38 эрэгтэйн үрийн шингэнийг шинжлээд зургаад нь  үрийн шингэнд коронавирус агуулагдаж байгааг илрүүлжээ.
 
Олон улсын эрдэмтдийн сүлжээ болох JAMA Network Open онлайн сэтгүүлд нийтлэгдсэн тайланд “Covid-19 өвчнийг үүсгэгч вирус хүний өтгөн, шээс, шүлснээс илэрч байсан. Харин эрэгтэй хүний үрийн шингэнээс илэрсэн тохиолдол өмнө нь бүртгэгдэж байгаагүй юм” гэж бичсэн байна. Судалгаа нь хязгаарлагдмал хүрээнд хийгдсэн тул эцсийн дүгнэлт гаргах боломжгүй, цааш гүнзгийрүүлэх ёстойг бас бичжээ.
 
Энэ талаар бусад эрдэмтэд байр сууриа илэрхийлж эхэлсэн байна. Тухайлбал Британийн Шеффилд их сургуулийн андрологийн профессор Аллан Пэси хэдийгээр олон эрэгтэй өвчтөний үрийн шингэнээс коронавирус илрэх магадлалтай ч энэ нь халдвар бэлгийн замаар дамждаг гэсэн баталгаа болохгүйг хэлсэн юм.
 
“Зарим эрчүүдийн үрийн шингэнээс коронавирус илрэхэд гайхах зүйлгүй. Эбола, Зика зэрэг бусад вирус ч өмнө нь илэрч байсан юм” гэж тэр ярьжээ. Ямартай ч судалгааг цааш гүнзгийрүүлж, коронавирус бэлгийн замаар дамждаг эсэхийг эцэслэн тогтоох ёстой гэдэг дээр эрдэмтэд санал нийлж байна.
 
Эх сурвалж: South China Morning Post
Коронавирус бэлгийн замаар халдварлах магадлалтай
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0