Цөөн үгээр:
  • "Morningstar" хамтлагийн гоцлол дуучин Б.Аззаяад хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял оноожээ.
  • “Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
Дейдра О'Брайен: Дэлхий даяар манай 100 орчим дэлгүүр үүд хаалгаа нээнэ
4 жил өмнө   388
“Apple” компани коронавирусний цар тахлын улмаас түр хугацаагаар хаагаад байсан 100 орчим дэлгүүрийнхээ үйл ажиллагааг даваа гаргаас эхлэн явуулахаар болсон тухай тус компанийн ахлах дэд ерөнхийлөгч Дейдра О'Брайен мэдэгджээ. 
 
“Дэлхий даяар манай 100 орчим дэлгүүр үүд хаалгаа нээнэ” хэмээн тэрбээр хэлсэн байна. Түүнчлэн тэрбээр халдварт өвчний аюулгүй байдлыг харгалзан үзэж худалдааны цэгүүдийн үйл ажиллагааны шинэ журмыг танилцуулжээ. Тодруулбал, худалдан авагчид дэлгүүрүүдээр үйлчлүүлэхдээ амны хаалтаа зүүсэн байх шаардлагатай. Түүнчлэн үйлчлүүлэгчдийн халууныг хэмжих аж.
 
“Apple” компанийн 100 дэлгүүрээс 25 нь Флорида, Калифорни, Вашингтон, Хавай, Оклахома, Колорадо муж улсуудад нээгдэх бөгөөд ажиллах цагийн хуваарийг мужийн захирагчдын шаардлагад нийцүүлэх гаргах аж. Хятад, Тайвань, Хонконгийг оролцуулахгүйгээр дэлхий даяар “Apple”-н  нийт 458 худалдааны цэг үйл ажиллагаагаа явуулдаг байна.
 
“Apple” дэлгүүрүүдээ эхлээд Эх газрын Хятадад түр хугацаагаар хаасан бол 3 дугаар сарын 14-нөөс АНУ болон бусад улс оронд мөн худалдааны цэгүүдээ хаах шийдвэрийг гаргажээ.
 
Эх сурвалж: Итар-Тасс агентлаг
Дейдра О'Брайен: Дэлхий даяар манай 100 орчим дэлгүүр үүд хаалгаа нээнэ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0