Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Хятад улс ДЭМБ-ын шинжээчдэд виз олгоогүйн шалтгаанаа тайлбарлажээ
3 жил өмнө   1189
Шинжээчид Ухань хотыг зорихоор замдаа гарсан хэдий ч Хятадын эрх баригчид тэднийг хилээрээ нэвтрэхийг зөвшөөрөөгүйд маш их харамсаж буйгаа ДЭМБ-ын тэргүүн Тедрос Гебреисус мэдэгдсэн байна.
 
“Олон улсын шинжээчдийг хурдан ирүүлэхийн тулд дотоод журмыг боловсруулах үйл явцаа хурдасгаж байгаа гэдгээ Хятадын тал надад мэдэгдсэн” хэмээн тэрбээр Женев хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв. Түүнчлэн Хятадын өндөр дээд албан тушаалтнуудтай байнгын харилцаа холбоотой байсан гэдгээ Тедрос Гебреисус цохон дурджээ.
 
Хятадын зүгээс энэ талаар тайлбар хийхдээ, ДЭМБ-ын шинжээчид зорьсон хэргээ амжилттай бүтээхийн тулд тогтоосон дүрэм журмыг дагах шаардлагатай гэжээ. БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Хуа Чуньин ийнхүү мэдэгдсэн байна.
 
Түүнчлэн ДЭМБ-ын шинжээчид цар тахлын учир шалтгааныг олж тогтоохоор Хятад улсад нэг бус удаа айлчилсан бөгөөд тэднийг зорин ирэх болгонд эрх баригчид дэмжлэг үзүүлж байсныг тэрбээр сануулан дурдав. 
Хятад улс ДЭМБ-ын шинжээчдэд виз олгоогүйн шалтгаанаа тайлбарлажээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0