Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Алибабагийн Жэк Ма гурван сарын дараа ил гарлаа
3 жил өмнө   341
Хятадын хамгийн баян хүмүүсийн нэг, Алибаба группын үүсгэн байгуулагч Жэк Ма өнөөдөр өглөө анх удаа олон нийтийн нүдэнд ил гарсан байна.
 
Тэрбээр Хятадын хөдөө орон нутгийн шилдэг 100 багштай онлайн холбоогоор уулзжээ.
 
Жэк Ма өнгөрсөн оны аравдугаар сарын 24-нд хамгийн сүүлд Шанхай хотод болсон чуулганд оролцохдоо ил гарч байв. Тухайн үед тэрбээр Хятадын төрийн зохицуулах байгууллагуудыг хоцрогдсон, хүнд сурталтай хэмээн шүүмжилж байжээ.
 
Энэ чуулганы дараа Бээжингийн эрх баригчид Алибаба группын эсрэг шударга бус өрсөлдөөний хэрэг үүсгэж, санхүүгийн салбар болох Ант Группын $37 тэрбумын хөрөнгө босгох IPO ажиллагааг нь зогсоож байв.
 
Зэжянь мужийн захиргааны Тянму Ньюс вэбсайтад мэдээлснээр өнөөдөр өглөө Жэк Ма хөдөө орон нутгийн багш нартай онлайн горимд уулзжээ.
 
Энэ мэдээг тарсны дараа Алибаба группын хувьцааны ханш Хонг Конгийн бирж дээр 6 гаруй хувиар өссөн байна.
 
Тус групп $5 тэрбум америк долларын бонд гаргах болсноо саяхан зарласан юм. Энэ хөрөнгийг Алибаба өөрийн ерөнхий үйл ажиллагааны зардалд зарцуулах төлөвтэй байгаа.
 
Өнөөдрийн хурлын үеэр Ма өөрийн нэрэмжит Орон Нутгийн Багшийн Шагналыг авахаар шалгарсан сурган хүмүүжүүлэгчдийг цар тахлын дараа Хайнань арлын Санья хотод цуглуулж, шагналыг нь гардуулах тухай мэдэгджээ.
 
Түүний санаачилсан Jack Ma Foundation сан жил бүр орон нутгийн шилдэг багш нарыг шагнадаг уламжлалтай юм байна.
 
 
 
Эх сурвалж: Reuters
Алибабагийн Жэк Ма гурван сарын дараа ил гарлаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0