Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Дархан-Уул аймгийн төрөх эмнэлгийн өргөтгөл ирэх жил ашиглалтад орно
6 жил өмнө   683

Дархан-Уул аймагт төрөх эмнэлгийн 50 ортой өргөтгөлийн шав тавих ёслол өчигдөр боллоо. Өргөтгөлийн барилгын ажлыг ирэх аравдугаар сарын 30 гэхэд дуусгаж 2019 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Тус аймгийн төрөх тасагт орон нутгийн жирэмсэн эхчүүдээс гадна Сэлэнгэ, Төв аймгаас хүндрэлтэй төрж болзошгүй жирэмсэн эхчүүд ирж төрдөг байна.

Жилд 3000 орчим эх хүлээн авч, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг учраас төрөх тасгийн ор хүрэлцдэггүй, шинээр төрсөн эхчүүдийг нэг хонуулаад эмнэлгээс гаргах тохиолдол олон байдаг аж. Тус эмнэлэгийн өргөтгөлийн барилга ашиглалтад орсноор жирэмсэн болон төрсөн ээжүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй, чанартай хүргэж, төрөлтийн хүндрэл, эрсдэл буурна хэмээн эмч, мэргэжилтнүүд онцолж байгаа юм.

Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат “Төрөх эмнэлгийн өргөтгөлийн барилгын ажилд улсын төсвөөс гурван тэрбум төгрөгөөр санхүүжүүлсэн. Барилгын гүйцэтгэлийн ажлыг “Жи Жи Ай” ХХК хийж байгаа. Тус компани нь 13 жилийн турш ажиллахдаа хоёр удаа 50 ортой төрөх эмнэлгийн барилгыг барьж, ашиглалтад оруулж байсан туршлагатай. Тиймээс эмнэлэгийн өргөтгөлийн барилгын ажил заасан хугацаандаа хийж дуусгах байх гэж бодож байна” гэжээ.

 

Ц.ОРГИЛ

 

Дархан-Уул аймгийн төрөх эмнэлгийн өргөтгөл ирэх жил ашиглалтад орно
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0