Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Хорт хавдрыг эмчлэх шинэ төрлийн бэлдмэл гарган авчээ
6 жил өмнө   831

Австралийн Мельбурн хотын их сургуулийн эрдэмтэд хорт хавдрын эсрэг эмчилгээнд хэрэглэх шинэ төрлийн бэлдмэл гаргасан авсан тухай “Медикал Экспресс” цахим хуудсанд мэдээлэв. Энэхүү бэлдмэл хорт хавдрын эсийн өсөлтийг зогсоохын зэрэгцээ хүний биед үзүүлэх сөрөг нөлөө нь бага гэдгээрээ бусад эм, бэлдмэлээс ялгарч байгааг мэргэжилтнүүд онцолжээ.

Хорт хавдрын эс дэх уургийн идэвхжлийг бууруулах молекул агуулсан уг  бэлдмэл нь химийн эмчилгээ болон бусад эмтэй харьцуулбал эрүүл эсэд нөлөөлөхгүй, зөвхөн өвчний голомтод хүрч үйлчлэх чадвартай аж. Эмч нарын үзэж буйгаар уг бэлдмэлийг өвчин нь даамжраагүй, эхний шатан дээрээ байгаа хүмүүс хэрэглэвэл үр дүнгээ өгөх магадлал өндөр гэнэ.

Бэлдмэлийг одоогоор лабораторид туршиж байгаа бөгөөд цаашид клиник шатанд турших юм байна.

 

Эх сурвалж: CCTV 

Хорт хавдрыг эмчлэх шинэ төрлийн бэлдмэл гарган авчээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0