Дорноговь аймгийн Айраг суманд 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүчтэй усархаг аадар бороо орсоны улмаас байгалийн гамшиг, үер усны аюулт үзэгдэл болж, Дорноговь аймгийн Цомог-Айраг өртөөний хоорондын замын 747 дугаар километрийн 9 дүгээр зуутад төмөр замын суурь бүтэц эвдэрч суудлын галт тэрэг замаасаа гарсан осол болсон билээ.
Уг ослын үед мэргэжлийн өндөр ур чадвар гарган, идэвх зүтгэлтэй ажилласан эрүүл мэндийн ажилтнуудыг Эрүүл мэндийн яамны "Хүндэт тэмдэг, "Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан" тэмдэг, Эрүүл мэндийн яамны “Жуух бичиг"-ээр шагнаж урамшууллаа.
Эрүүл мэндийн яамны “Хүндэт тэмдэг”-ээр:
-
Ц.Янжмаа, Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний эмч
-
С.Уранцэцэг, Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн мэдрэлийн эмч
-
М.Мариймаа, Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний сувилагч
-
Б.Цэцэгмаа, Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга
-
А.Оюунцэцэг, Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмэнлгийн дүрс оношилгооны эмч
-
Ч.Долгордулам, Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын сувилагч
-
Э.Гэрэлцэцэг, Дорноговь аймгийн Сайншанд татах хэсгийн үйлдвэрийн эмч
-
Х.Эрдэнэбулаг, Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгийн гэмтлийн эмч
-
Л.Баярмаа, Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга
-
Б.Одгэрэл, Дорноговь аймгийн Айраг сумын эрүүл мэндийн төвийн сувилагч
-
Б.Алдармаа, Дорноговь аймгийн Айраг сумын эрүүл мэндийн төвийн эх баригч
-
О.Батцэнгэл, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын эрүүл мэндийн төвийн жолооч
Эх сурвалж: ЭМЯ
Мэргэжлийн ур чадвар гарган, идэвх зүтгэлтэй ажилласан эрүүл мэндийн ажилтнуудыг шагнаж урамшууллаа |
|