Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Нарийн мэргэжлийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг, оношлогоо хийлээ
6 жил өмнө   694

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Төв аймгийн Зуунмод хотод Улаанбаатарын өдөр арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа. Өдөрлөгийн хүрээнд нийслэлээс нарийн мэргэжлийн эмч нар ЭХО, зүрх судас, нүд, шүд гэх мэт эрүүл мэндийн үнэ төлбөргүй үзлэг, оношлогоо хийлээ.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Л.Зэндмаа “Нийслэлээс дүүргүүдийн эрүүл мэндийн төвүүд болон хувийн хэвшлийн эмнэлгүүдийн нарийн мэргэжлийн эмч нар ирж үзлэг хийж байгаа. Өнөөдрийн арга хэмжээний онцлох үзлэг бол үений болон булчингийн ясны эхо. Мөн эрэгтэйчүүдийн эмч нар ирсэн байна. Нийт 25 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Одоогийн 600 орчим хүн үзүүлэхээр бүртгүүлээд байна” хэмээв гэж нийслэлийн ЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Нарийн мэргэжлийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг, оношлогоо хийлээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0