Оюутны эрүүл мэндийг дэмжих сарын аян энэ жил “Эрүүл оюутан- Хөгжлийн түүчээ” уриан дор эхэллээ. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яамнаас хамтран зохион байгуулж буй аяны хүрээнд оюутнуудыг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах юм.
2016 оноос Эрүүл мэнд, Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд нарын хамтарсан тушаал гарч оюутныг харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн үзлэгт хамруулах үйл ажиллагаа эхэлсэн. Өнгөрсөн хичээлийн жилд нийт оюутны 51.2 хувь нь эрүүл мэндийн даатгалд хамрагдсан гэсэн тоо баримт бий. Бид энэ жил даатгуулагсдын хувийг нэмэгдүүлж, оюутнуудыг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахаар ажиллаж байгаа аж. 15-35 насны хүүхэд, залуучууд дунд өвчлөл их байгаа нь судалгаагаар тогтоогджээ. Тиймээс энэ удаагийн аянаар оюутны эрүүл мэндийг хянаж, үзлэгт хамруулахаар болсон байна. Ингэхийн тулд оюутнуудыг эрүүл мэндийн даатгалд бүрэн хамруулах нь чухал байгаа гэдгийг албаныхан хэлж байгаа юм.
Ц.ОРГИЛ
Оюутнуудыг харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн үзлэгт хамруулж эхэллээ |
|