Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Монгол Улсад шинэ коронавирусийн 11 дэх тохиолдол бүртгэгдлээ
5 жил өмнө   523
СOVID-19 халдварын цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү, Гуравдугаар сарын 18-нд Истанбул-УБ-ын онгоцоор ирсэн 221 хүнийг шинжилгээнд хамруулснаас коронавирусийн халдвар авсан нэг иргэн бүртгэгдлээ. Монголд COVID-19 халдвар авсан хүний тоо 11 боллоо. Бид Хамгийн ойрын хавьтлуудыг нэн яаралтай тогтоож, давтан шинжилгээ хийх ажлыг үргэлжлүүлж байна. Тусгаарлагдсан хүмүүсийг халдвар бүртгэгдсэнээс хойш дахин 14 тусгаарлана, энэ журмаа хэрэгжүүлж ажиллана. 
 
COVID-19 халдвартай нэг иргэний эмчилгээнд хамгаалах хэрэгслийн өртгийг оруулаад өдөрт дунджаар 800 мянган төгрөг зарцуулж байна. Харин COVID-19 халдварыг илрүүлэх PCR лабораторийн нарийн шинжилгээнд 169 мянган төгрөг зарцуулж буй юм.
Монгол Улсад шинэ коронавирусийн 11 дэх тохиолдол бүртгэгдлээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0