Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Томуу, томуу төст өвчний үед анхаарч ажиллахыг даалгалаа
7 жил өмнө   2101
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтны ээлжит шуурхай хурал өнөөдөр “Өргөө” амаржих газарт боллоо.
 
Энэ удаагийн ээлжит хурлаар дамжуулан НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр 2018 оны нэгдүгээр улирлын эх, хүүхдийн эндэгдлийн талаар ЭМЯ-аас өгсөн зөвлөмж болон Сэргээн засах, уламжлалт анагаах ухааныг 2018 онд хөгжүүлэх чиглэл, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын 1-5 дугаар ангийн багш нарт амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгох сургалтын талаар танилцууллаа.
 
Хурлын хүрээнд НЭМГ-ын Статистик, мэдээллийн хэлтсийн дарга С.Ариунтуяа ӨЭМТ-ийн эмч нарт зориулж цахим программ хангамж ашиглалтын сургалт зохион байгуулах, мөн нэгдсэн сүлжээнд холбох ажлын гүйцэтгэлийн талаар мэдээлэл хүргэсэн бол, Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга З.Отгонбаяр 2017 оны Санхүүгийн тайлангийн аудитын талаар танилцууллаа.
 
Түүнчлэн Захиргаа, төлөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Г.Баянжаргал НЭМГ-ын 80 жилийн ойн хүрээнд харьяа байгууллагуудаас мэдээлэл авах, өргөдөл, гомдлын шийдвэрлэлт болон “Олон улсын сувилагчийн өдөр”-ийн хүрээнд шагналын материалыг хэрхэн ирүүлэх тухай эмнэлгийн удирдлагуудад дуулгасан юм. Үүний зэрэгцээ, харьяа байгууллагуудын 2018 оны нэгдүгээр улирлын мэдээлэл, сурталчилгааны тайланг дүгнэж, шаардлага хангаагүй газруудад ажлын бүтээмжээ сайжруулж, тайлангаа дахин ирүүлэхийг санууллаа.
 
Хурлын төгсгөлд НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар цаашид авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн томоохон ажлуудын үйл явц, хэрэгжилтийн байдалд анхаарч ажиллахын сацуу томуу, томуу төст өвчний үед эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, иргэд олон нийтэд чиглэсэн мэдээлэл, сурталчилгааны ажлаа эрчимжүүлэхийг харьяа эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад даалгасан юм. Мөн өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаанд хяналт тавьж, харилцан уялдаа холбоотой байх, орны зохицуулалт болон эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн хуваарилалтыг зохицуулж ажиллахыг сануулж, зарим байгууллагын дарга нарын санал сэтгэгдлийг сонслоо.
 
Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
Томуу, томуу төст өвчний үед анхаарч ажиллахыг даалгалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0