Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Дэлхийн дархлаажуулалтын өдрийг зохион байгуулж байна
6 жил өмнө   680
ЭМЯ, ДЭМБ, ХӨСҮТ, НЭМҮТ, НЭМГ болон аймаг, дүүргийн эрүүл мэндийн төвүүд дархлаажуулалтын чиглэлээр ДЭМБ-ын бүсээс дэвшүүлсэн зорилтуудыг хангах, эрүүл мэндийн шийдвэр гаргагчид, бодлого төлөвлөгчид, эрүүл мэндийн ажилтнууд, хувь хүмүүст дархлаажуулалтын зөвлөмж, мэдээллийг түгээх, вакцины ач холбогдлын талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран “Дэлхийн дархлаажуулалтын өдөр”-ийг зохион байгуулж байна.
 
“Вакциндаа хамрагдъя, хамтдаа сэргийлье!” уриан дор энэ сарын сарын 23-30-ны өдрүүдэд болох тус арга хэмжээг тохиолдуулан иргэд, олон нийтэд чиглэсэн томоохон ажлуудыг зохион байгуулахаар болжээ.
 
Тухайлбал, 2018 онд дэлхий даяар вакцин үр дүнтэй, дархлаажуулалтын хамралт өндөр байх тусам урьдчилан сэргийлэлт өндөр байна гэсэн дүгнэлтийг гаргаж байгаа юм байна. Монгол Улс 2018 онд пневмококкоор үүсгэгдсэн уушгины хатгаа өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг нийслэлийн хэмжээнд амжилттай нэвтрүүлсэн бөгөөд дархлаажуулалтын цахим бүртгэлийг Хан-Уул дүүрэг, Ховд аймагт туршилтаар нэвтрүүлэх үйл ажиллагааг эхлүүлсэн юм.
 
Тэмдэглэлт өдрийн хүрээнд Хан-Уул эрүүл мэндийн төвөөс хүн амд эрүүл мэндийн боловсрол мэдлэг олгох, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга зам, эрүүл дадал, зан үйлийг хэвшүүлэх, дархлаажуулалтын талаарх иргэдийн мэдлэг, хандлагыг нэмэгдүүлэх, нийгмийн эрүүл мэндийн мэдээлэл, сурталчилгаа явуулах эрүүл мэндийн байгууллагуудын туршлага, ур чадварыг бэхжүүлэх, шийдвэр гаргагчдад ухуулга, нөлөөллийн ажлуудыг зохион байгуулахаар ажиллаж байна гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ
 
Дэлхийн дархлаажуулалтын өдрийг зохион байгуулж байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0