Эрүүл мэндийн яам Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх өнөөдрийн (2021.03.03) мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.БАЙГАЛМАА:
-2021 оны гуравдугаар сарын 02-нд нийт 17529 сорьцод шинжилгээ хийхэд 32 хүнээс Сovid-19 илэрлээ. Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Бусад аймагт халдвар бүртгэгдээгүй. Улаанбаатар хотод нийт 2187 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн. Сүүлийн 24 цагийн хугацаанд клиникээс 30 хүн эдгэрч, гэртээ гарсан. Монгол Улсын хэмжээнд халдварын нийт батлагдсан тохиолдол 3032 боллоо.
Шинээр халдвар авсан 32 хүний 23 нь ажиглан тусгаарлалтад байсан бол найм нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээний хүрээнд илрүүлсэн тохиолдол батлагдсан. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт нийт 657 батлагдсан тохиолдол эмчлүүлж байна. Биеийн байдал маш хүнд хоёр хүн байна. Иргэд олон хүнтэй газар, хүнсний зах, худалдаа үйлчилгээний байгууллагаар явахдаа амны хаалтаа тогтмол зүүх хэрэгтэй.
Ц.Оргил
ЭМЯ: 32 хүнээс Covid-19 илэрч, 30 хүн эдгэрлээ |
|