Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Өнөөдөр дархлаажуулалтын 13 түр цэг ажиллана
3 жил өмнө   484

Өчигдөр /2021.12.19/ нийслэлийн хэмжээнд I тунд 15, II тунд 49, нэмэлт сэргээх тунд 753, нийт 817 иргэнийг дархлаажуулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.9 хувь, II тунгийн хамралт 71.7 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 40.7 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2984 (25.1 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68.225 (76.8 хувь), 16-17 насны 26.880 (79.3 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан аж.

Тэгвэл өнөөдөр Улаанбаатар хотод 172 суурин, 13 түр цэгт 187 багийн 862 эмч, ажилтан ажиллаж, 6000 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн байна. Томоохон зах, худалдааны төвд 13 түр цэг 09:00-20:00 цаг хүртэл ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой юм. Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна. 
 
 
Өнөөдөр дархлаажуулалтын 13 түр цэг ажиллана
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0