Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Л.Жамбалжав: Зүрхний хагалгаа хийлгэсэн хоёр өвчтөн нас барсан нь эмч, эмнэлгийн үйл ажиллагаатай холбоотой
7 жил өмнө   1258
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
-ЭМЧ НАР АЛДАА ДУТАГДАЛ, ГЭМТ ХЭРГИЙН НОТЛОХ БАРИМТАА САНААТАЙ НУУН ДАРАГДУУЛСАН ГЭЖ ҮЗЭЖ БОЛОХООР БАЙНА-
 
Анагаах ухааны доктор, Хүний гавьяат эмч Л.Жамбалжав Улсын нэгдүгээр төв эмнэлэгт зүрх шилжүүлэн суулгах мэс засал хийх нэрээр хүний амь хохироосныг эсэргүүцэж мэдээлэл хийлээ. Тэрбээр "Би Монгол Улсын эрүүл мэндийн салбарт 46 жил зүтгэж байна. Жирийн мэс засалчаас Эрүүл мэндийн яамны сайдын зөвлөх, газрын дарга хүртлээ ажиллаж үзлээ. Одоо зарим нэг хагалгаанд зөвлөх эмч, Улсын клиникийн төв эмнэлгийн бөөр шилжүүлэн суулгах үндэсний багийн зөвлөх эмчээр ажиллаж байна.
 
Монгол Улсын түүхэнд ангаахын шинэ ололтууд манай ахмад эмч нарын зүтгэлээр өдий хүрсэн. Өнгөрсөн долоо хоногт хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр "Улсын клиникийн төв эмнэлэгт зүрх шилжүүлэн суулгах хагалгаа амжилттай боллоо, амжилтгүй боллоо" гэх мэдээ цацагдаж байна.
 
Болсон үйл явдал нууж хаах зүйлгүйгээр нийтэд ил байх ёстой. Яагаад гэвэл Монгол Улсын эрүүл мэндийн салбар, эмч эмнэлгийн ажилчдын хүч хөдөлмөр ард түмний өмнө нээлттэй ил тод бах ёстой. Энэ үйл явдалд миний бие мэргэжлийн мэс засалчийн хувьд өөрийн үзэл бодол, байр сууриа илэрхийлж байна. Зүрх шилжүүлэх суулгах хагалгааны үеэр болсон үйл явдлыг би нарийвчлан ярихгүй” гэлээ.
 
Л.Жамбалжав эмч мэдээллийн үеэр мэдэгдэл гаргаж буйгаа танилцуулав. Тэрбээр "Миний энэ мэдэгдэл ямар нэгэн улс төрийн зорилго агуулаагүй. Миний бие 40 гаруй жил Монгол Улсын эрүүл мэндийн салбарт амьдрал тэмцэл, хүч хөдөлмөрөө зарцуулсны хувьд Монгол Улсын төлөө, албаныхаа төлөө зүтгэж гурван тангараг өргөснийхөө хувьд (эмч, төрийн алба, цэргийн алба) эрүүл мэндийн салбарт гарсан харамсалтай зүйл тохиолдсоны дараа өөрийн санал байр сууриа олон түмэнд мэдээлэх нь миний үүрэг.
 
Монгол Улсын эрүүл мэндийн салбар иргэдийнхээ итгэл, сэтгэлийг агуулж эрүүл мэндийг сахин хамгаалж, үнэнч шударгаар энэ үүргээ гүйцэтгэх ёстой. Улсын клиникийн нэгдүгээр төв эмнэлэгт 64 нас өвчтөн Д-д гол судасны хавхлах суулгах мэс засал, 30 настай өвчтөн З-д зүрхний тосгуур хоорондын таславчийн цоорхойг нөхөх мэс заслыг хиймэл цусны аппарат ашиглан хуурай зүрхэн дээр хийсэн.
 
Хагалгааны явцад 64 настай Д-гийн зүрхний тэжээгч титэм судасны гэмтлийн улмаас венийн судсаар зүрхэнд нэмэлт судас залгах мэс засал хийсэн бололтой. Өвчний зүрхийг хиймлээр зогсоосны дараа сэргээгүй өвчтөн ширээн дээрээ нас баржээ. Хоёр дахь өвчтөн З-гийн зүрхний тосгуурын таславчийн цоорхойд нөхөөс хийх хагалгааны дараа өвчтөний биеийн байдал хүндэрч, зүрх нь зогссон харамсалтай хэрэг гарчээ.
 
Энэ мэс заслууд нь Улсын гуравдугаар эмнэлгийн зүрхний мэс засалчид, миний шавь нар өдөр тутам хийдэг ердийн хагалгаа юм. Хүнд өвчтэй хүн хагалгааны үед ч, дараа нас барах тохиолдол байдаг. Гэхдээ дээрх хоёр тохиолдол эмч, эмнэлгийн үйл ажиллагаатай холбоотой гэж үзэж болохоор байна. Мэс заслын дараа тэр хүний үхлийн шалтгааныг задлан шинжилгээгээр тогтоодог. Харамсалтай нь ямар ч задлан шинжилгээний дүгнэлт хийлгүй, ар гэрийнхэн нь хүсээгүй гэдэг шалтгаанаар хууль зөрчсөн байна.
 
Алдаа дутагдлаа, гэмт хэргийн нотлох баримтаа санаатай нуун дарагдуулсан гэж үзэж болохоор байна. Хамгийн анхаарал татаж байгаа нь мэс засал хийхийн өмнө Улсын гуравдугаар эмнэлэг болон Нэгдүгээр эмнэлгийн удирдлагууд болон зарим эмч нарын хамт ард түмэнд “Зүрх шилжүүлэн суулгах мэс засал хийнэ” хэмээн мэдээлэл хийж, энэ хагалгааг зүрх шилжүүлэн суулгах мэс засал гэж ташаа ойлголт өгсөн байна" гэв.
 
Ц.ЭНХ-ОРГИЛ
Л.Жамбалжав: Зүрхний хагалгаа хийлгэсэн хоёр өвчтөн нас барсан нь эмч, эмнэлгийн үйл ажиллагаатай холбоотой
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • зочин [112.72.14.174] 6 жил өмнө
    Эмч нарын хүний амийг аварсан тоо нь алдсанаасаа илүү гэж бодож байна.Жамбалжав эмч та ямар хүний үнэргүй инээдтэй өвөө вэ? Өөрөө алддагүй байсан юм шиг солиорч байхдаа ичжжч Жич би эмч биш, эмнэлэгийн ч хүн биш жирийн нэг иргэн хүн.