Энэ жил цэцэрлэгт шинээр бүртгүүлэх хүүхдийг өнгөрсөн онуудтай адил цахимаар бүртгэж бүртгэлийг нээлттэй явуулсан. Харин анги дэвшиж буй хүүхдүүд эцэг эхийн хамт тухайн цэцэрлэгт очиж бүртгүүлсэн билээ.
Шинээр бүртгүүлж буй багачууд анги дүүргэлтэд багтаж чадаагүй бол азанд найдахаас өөр аргагүйд хүрсэн нь иргэд, цэцэг эхчүүдийг бухимдуулж байна. Өөрөөр хэлбэл тэдгээр багачууд цахим сугалаагаар сонгогдоно гэсэн үг. Ийнхүү ирээдүйн хойч үеийн залгамж халаа гэгдэх бяцхан үрсийн маань ирээдүй сугалаан дээр дэнчигнэж байгаа нь туйлын харамсалтай.
Одоогоор сугалаанд багтаж чадаагүй хүүхдэд жил өнжих эсвэл хувийн цэцэрлэг, өдөр өнжүүлэх гэсэн сонголт л үдлээ. Эдгээрээс аль нэгийг сонгохоос өөр аргагүйд хүрнэ.
Цэцэрлэг сургуулийн хангалтгүй, хүрэлцээгүй байдал нь эцэстээ боловсролоос хоцрогдох нэг шалтгаан болоод байна.
Энэ ачааллыг дийлэхгүй байгаа төр засаг хэзээ нэгэн цагт дийлдэг болох тэр үе хүртэл цэцэрлэг, сургууль байгуулах хүсэлтэй иргэн аж ахуй нэгжид горьдлого тээж явахаас.
Ц.ЭНХ-ОРГИЛ
Сугалаан дээр дэнчигнэсэн бяцхан үрс |