Ерөнхий боловсролын сургуулийн IV-XII ангиуда энэ жилээс эхэлж эрүүл мэндийн хичээл оруулахаар болсон билээ.
Тэгвэл энэ талаар салбар яамнаас нь бэлтгэл ажлыг хангаж байгаа талаар мэдээлжээ.
Улсын хэмжээнд 1998-2014 онд бүх сургуульд эрүүл мэндийн хичээл заасан ч тухайн үед хөтөлбөрийг нь нарийвчлан гаргаагүй, багш нарыг сайн бэлтгээгүй учир төдийлөн үр дүнд хүрэлгүй, аргагүй эрхэнд хаасан гэдэг.
Тэгвэл энэ удаад ийм алдаа гаргачихгүйн тулд хичээлийн хөтөлбөрийг нарийвчлан гаргасан байна.
Мөн багш нарыг сургууль тус бүр дээр нь бэлтгэж байгаа гэнэ. Өмнө нь МУБИС-т хоёр ч удаа эрүүл мэндийн багш бэлтгэжээ. Төгсөгчид өдгөө хаана ажиллаж байгааг судалж, боломжтойг нь сургуулиудад эрүүл мэндийн хичээл заалгах болсон гэнэ.
Ц.ОРГИЛ
ЕБС-д эрүүл мэндийн хичээл заах багш нарыг сургаж байна |