Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Нийслэлийн 1890 дэх залууг мэдээллийн технологийн салбарт мэргэшүүлж байна
6 жил өмнө   673

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар Монгол Улсын Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн дагуу 2017 онд нийслэлийн “Залуучуудын хөгжлийг дэмжих төв”-ийг байгуулан, тус төвийн дэргэд БНСУ-ын Засгийн газрын агентлаг,  Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (KOICA)-ын санхүүжилттэй “Эм Кэй Ай Ти” ('MKIT') мэдээллийн технологийн сургалтын төвийг санаачлан байгуулсан бөгөөд өнөөдөр 1890 дэх элсэгчээ хүлээн авлаа.

'MKIT' мэдээллийн технологийн сургалтын төв нь нийслэлийн залуучуудыг богино хугацаанд мэдээллийн технологийн салбарт мэргэшүүлж, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай боловсон хүчин бэлтгэх зорилгоор  компьютерын үндсэн хэрэглээний программын сургалтаас гадна “JAVA” хөгжүүлэгч, вэб хөгжүүлэгч, вэб дизайн, системийн зохицуулагч, өгөгдлийн сан болон фотошоп программын анхан шат, “excel” программын ахисан шатны нарийн мэргэжлийн 8  төрлийн сургалтыг үнэ төлбөргүй явуулдаг.

Тус сургалтын төв нь 76 компьютер, 4 сургалтын танхим, Инкубатор төвөөс бүрдэх бөгөөд 2017 оноос өнөөдрийг хүртэл нийт 2,693 залуучууд суралцах хүсэлтээ өгч, бүртгүүлсэн хэдий ч сургалт явуулах орчны хүртээмжээс хамааран 1,835 залуучуудыг сургалтад хамруулаад байсан юм.

Өнөөдөр энэ тоог 55-аар нэмэгдүүлэн, компьютерийн үндсэн хэрэглээний ангидаа ээлжит элсэлтээ авч, залуучуудын хүсэлтээр нэмэлт анги ахин нээж, нэг сарын сургалтад хамруулж эхэллээ гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

 

Мэдээллийн технологийн сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг 98125557, 97125557 утаснаас лавлана уу.

 

Нийслэлийн 1890 дэх залууг мэдээллийн технологийн салбарт мэргэшүүлж байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0