Өнгөрсөн тавдугаар сарын 1-нээс оюутнуудад олгож эхэлсэн оюутны хөгжлийн зээлд энэ жил 75 тэрбум төгрөг төсөвлөжээ. Энэ нь ойролцоогоор 35 мянган оюутан зээлд хамрагдах боломжтой гэсэн үг юм байна.
Оюутны хөгжлийн зээл нь хүүгүй, урт хугацаатай, хамтран зээлдэгч шаардахгүй болсноороо бүх шатны суралцагчдад боломж олгож байгаа юм.
Оюутны хөгжлийн зээлийг хэн авах боломжтой вэ?
Тавигдах шаардлага:
Бүрдүүлэх материал
Хүсэлт хүлээн авах хугацаа:
2018 оны тавдугаар сарын нэгний өдрөөс харьяа сургуулийн сургалтын албанд хүлээн авна. Ингэхдээ төлбөрийн үлдэгдэлтэй оюутнууд 2017 оны намрын хичээлийн жилийн голч дүнгээр материал бүрдүүлэх боломжтой.
Зээлийг эргэн төлөх хугацаа 6-10 жилд бөгөөд сургуулиа төгсөөд ажилд орсны дараа цалингаасаа графикийн дагуу төлөх юм.
Ц.ОРГИЛ
Оюутны хөгжлийн зээлд 75 тэрбум төгрөг төсөвлөжээ |