2019-2020 оны хичээлийн жилийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа.
Тухайлбал, Болгар Улсын Засгийн газрын тэтгэлэгт мэргэжлийн чиглэл харгалзахгүй 1, хөдөө аж ахуй чиглэлээр 8 оюутан элсүүлэх бол Украйн Улс замын инженер, нисэхийн инженер, барилгын инженерийн чиглэлээр бүртгэж авахаар болжээ.
Мөн Казахсан Улс улс чиглэл харгалзахгүй элсүүлэх бол Польш Улс бакалавр, магистрын чиглэрээр 23 оюутныг соёлын өв сэргээн засварлалт, эрчим хүчний инженер, барилгын инженер, биотехнологи, мэдээллийн технологийн инженер, Польш хэл судлал, уул уурхай болон сэргээгдэх эрчим хүчний инженер, байгаль орчны хамгаалал, тусгай хэрэгцээт боловсрол зэргээр элсүүлнэ.
Беларусь Улс хөдөө аж ахуйн чиглэлээр, Вьетнам Улс бакалавр, магистрын чиглэлээр соёлын сэргээн засварлалт, сэргээгдэх эрчим хүчний инженер зэргээр элсэлт авч байна.
Куба Улс бакалаврын чиглэлээр анагаах ухаанаар 2 оюутныг элсүүлэх бол ОХУ чиглэл харгалзахгүй шалгаруулж авах юм. Харин Унгар Улс бакалавр, магистр, докторын чиглэлээр Анагаах ухаан, сурган хүмүүжүүлэх ухаан, байгалийн шинжлэх ухаан, хөдөө аж ахуй, хууль эрх зүй, эдийн засаг, инженер, мэдээлэл зүй зэргээр нэгдүгээр сараас гуравдугаар сар хүртэлх хугацаанд элсэлтээ авах юм.
Лаос Улсад найман оюутныг бакалаврын чиглэлээр сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр бүртгэх бол БНХАУ-ын ӨМӨЗО-нд чиглэл харгалзахгүй бүртгэх юм.
Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрүүд ирэх оны гуравдугаар сараас дөрөвдүгээр сарын хооронд явагдана.
Тавигдах шаардлага:
Бакалавр: Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1,2 дугаар дамжаанд 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа оюутан.
Магистр, Доктор: Бакалавр, магистрийн зэрэгтэй, голч дүн нь 3.0 ба түүнээс дээш 2-оос доошгүй жил ажилласан иргэн хамрагдах боломжтой.
2019-2020 оны Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрүүд зарлагдлаа |
|