Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Оюутнуудын төсөлд 5-10 сая төгрөгийн санхүүжилт олгоно
6 жил өмнө   618
Оюутны санаачилгыг дэмжих тэтгэлэгт төслийн уралдаанд шалгарсан төслүүдэд БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, тус яамны Дээд боловсролын бодлогын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Т.Амаржаргалан болон албаны хүмүүс батламж гардууллаа. Нэг төслийг 5-10 сая төгрөгөөр санхүүжүүлэх юм.
 
БСШУСЯ, Азийн Хөгжлийн Банкнаас хэрэгжүүлж буй “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”-ийн хүрээнд “Оюутны санаачилгыг дэмжих өрсөлдөөнт тэтгэлэг”-ийг 2018 оны 12 дугаар сард зарласан. Үүнд төр, хувийн хэвшлийн болон орон нутгийн 29 их, дээд сургуульд инженер, технологи, багш, урлагийн боловсролын чиглэлээр суралцаж байгаа болон хөгжлийн бэрхшээлтэй оюутны нийт 243 төсөл бүртгүүлжээ.
 
Оюутнууд нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах, оюутанд үзүүлэх үйлчилгээг сайжруулах, боловсронгуй болгох, дотоодын оюутан солилцоо, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөгжлийн бэрхшээлтэй оюутанд үзүүлэх үйлчилгээг сайжруулах, ажил мэргэжлийн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх зэрэг чиглэлээр төсөл бичсэн байна.
 
Сонгон шалгаруулалтын нэгдүгээр шат тухайн их, дээд сургуульд явагдаж нийт 147 төсөл шалгарсан юм. Үүний дараа БСШУСЯ дээрх “Ажлын хэсэг” хоёрдугаар шатны сонгон шалгаруулалт явуулж, 147 төслөөс эцсийн байдлаар 13 их, дээд сургуулийн 38 төслийг сонгожээ.  
 
Багш, урлагийн боловсролын хөтөлбөрөөр суралцаж буй оюутнуудын ирүүлсэн 8, орон нутгийн их, дээд сургууль, коллежийн оюутнуудын 12, инженер технологийн хөтөлбөрөөр суралцаж буй оюутнуудын 10, хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудын ирүүлсэн төсөл болон хөгжлийн бэрхшээлтэй оюутанд үзүүлэх үйлчилгээг сайжруулах чиглэлээр ирүүлсэн 8 төсөл шалгарлаа.  
 
Ц.ОРГИЛ
Оюутнуудын төсөлд 5-10 сая төгрөгийн санхүүжилт олгоно
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0