Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
ЭЕШ: Шалгуулагчид 133233 тусгай дугаараас өөрийн мэдээллийг мессежээр авах боломжтой
4 жил өмнө   431
Элсэлтийн ерөнхий шалгалтад шалгуулагч нь бүртгүүлсэн үүрэн телефоны дугаарыг ашиглан 133233 тусгай дугаараас өөрийн мэдээллийг SMS үйлчилгээгээр авах боломжтой.
 
Бүртгэлийн дугаар сэргээх: pid 85011016
Нууц код сэргээх: psw 85011016
Бүртгэлийн дугаар болон нууц үгийг хамтад нь сэргээх: ppw 85011016
Суудлын хуваарь харах: sid 85011016
Дүн оноо харах: dun 85011016
Шалгалтын хуваарь харах: eyesh /энэ үйлчилгээг дурын утаснаас авахыг зөвшөөрнө/
Шалгуулагчид дараах дүрмийн дагуу гар утаснаасаа мессеж илгээн мэдээлэл авна.
 
Заавар:
Шалгуулагч ЭЕШ-ын онлайн бүртгэлд бүртгэлтэй дугаараас хүсэлт илгээх;
Хүсэлтээ илгээхдээ хүсэлтийн утгыг заасан түлхүүр үг ( жишээ нь: PSW-ийн араас зай авч өөрийн регистрийн дугаарын 8 оронтой тоо)-г оруулаад 133233 дугаарт мессеж илгээх;
Хүсэлтийн утгыг заасан түлхүүр үг болон өөрийн регистрийн дугаарын 8 оронтой тоо зэргийг зөв оруулах
САНАМЖ: 85011016-г жишээ татав. Та үүний оронд өөрийн регистрийн дугаараа оруулна уу. Тус үйлчилгээг үүрэн холбооны бүх операторуудын хэрэглэгчид хэрэглэх боломжтой бөгөөд үйлчилгээ нь ашгийн бус тул нэг удаагийн мессеж бичих үнэ 40 төгрөг байна.
 
 
 
 
ЭЕШ: Шалгуулагчид 133233 тусгай дугаараас өөрийн мэдээллийг мессежээр авах боломжтой
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0