БСШУ-ны сайд Л.Энх-Амгалан, 12 дугаар ангийн сурагчдыг ЭЕШ-д бэлтгэх танхимын давтлагад хамруулна гэлээ.
Ингэхдээ сургууль анги танхимыг халдваргүйжүүлж, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулах, багш нар вакцинжуулалтад хамрагдсан байх ёстой аж.
Хэзээнээс эхлүүлэх, нэг хичээл тус бүрээр давтлага өгөх хугацаа, анги дүүргэлт гээд нарийвчилсан журам, зөвлөмжийг ойрын өдрүүдэд гаргана.
Түүнчлэн Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "Улирлын амралт ирэх долоо хоногт эхэлнэ. Яагаад ийм тушаал гарсан гэхээр хичээлийн хоцрогдол нөхөх боломжгүй болоод байна гэдэг санал доороос л гарч ирсэн. Нөхцөл байдал хүндэрч байна. Яам тушаалаа гаргаад нөхцөл байдалтай холбоотойгоор өөрчилж болно. Өнөөдөр үүсээд байгаа нөхцөл нь 174 мянган хүүхэд хичээлийн хоцрогдолд орсон байна. Сургуулиудын өмнө тулгарч байгаа асуудал бол нэг хоног нэг цагийн өмнө ч гэсэн хоцрогдол арилгах хүсэлтэй байна. Сургууль, орон нутаг сонголтоо хийж болно" гэлээ.
ЭЕШ-д бэлтгэх сурагчдыг танхимын давтлагад хамруулна |
|