Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
2021 оны II улирлын сурагчдын амралтыг ирэх даваа гарагт эхэлнэ
4 жил өмнө   897
ЕБС-ийн сурагчдын 2021 оны II улирлын амралтыг ирэх даваа гарагаас буюу энэ сарын 29-нөөс эхлүүлэхээр болжээ.
 
Энэ талаар БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга  Т.Ням-Очир мэдээлэхдээ, "Танхимын сургалт орон нутагт энэ сарын 1-нд эхэлсэн. Хичээл нөхөх хэрэгцээ шаардлага байгаа учир улирлын амралтыг цуцалж өгөх хүсэлт аймгуудаас ирсэн.
 
Хүсэлтийг харгалзаж БШУ-ы сайд сонголттойгоор хичээллэх шийдвэрийг 7 хоногийн өмнө гаргасан. Шийдвэр гаргаснаас хойш өнөөдрийг хүртэлх 7 хоногийн хугацаанд “COVID-19” цар тахлын тархалт газар авч 10 гаруй аймагт тохиолдол бүртгэгдлээ.
 
Тиймээс цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан дахин шийдвэр гаргаж, улирлын амралтыг даваа гарагаас эхлүүлэхээр боллоо. Улирлын амралт үргэлжлэх 7 хоногийн хугацаанд сургууль, анги танхимуудад ариутгал, халдваргүйтгэл хийнэ. Энэ төсвийг баталж, аймаг сумдын сургууль, цэцэрлэгт ариутгалын бодис хүргэж байна" гэв. 
 

2021 оны II улирлын сурагчдын амралтыг ирэх даваа гарагт эхэлнэ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0