Гадаад улсад суралцдаг төгсөх курсын оюутнууд тухайн улсдаа зорчихын тулд хаана хандаж, ямар бичиг баримт бүрдүүлэх талаар УОК-ын Шуурхай штабаас мэдээлэл өглөө.
ХХЕГ-ын Шалган нэвтрүүлэх хэлтсийн офицер, ахмад Б.Баттулга "Гадаадад суралцаж байгаа төгсөх ангийн оюутнууд болон албан ажлаар гадаадад зорчих гэж буй иргэд хамгийн түрүүнд Монгол Улсад суугаа тухайн улсын Элчин сайдын яаманд хандах учиртай. Элчин сайдын яамнаас нь зөвшөөрсөн тохиолдолд Гадаад харилцааны яаманд нот бичиг хүргүүлэх бөгөөд нот бичгээр тухайн улс нь хүлээж авна гэвэл бид хил нэвтрэх бичгийг тэр даруйд нь гаргаж, иргэндээ утсаар мэдэгдэж байна" гэсэн юм.
Гадаад улсад суралцдаг төгсөх курсын оюутнууд тухайн улсын Элчин сайдын яаманд хандана |
|