Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
“Дэлхийн Монгол” оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
1 жил өмнө   347

Дэлхийн Монгол угсаатны эв найрамдал, хамтын ажиллагааг бэхжүүлэх Монгол хэл бичиг, түүх, соёл, Монгол бахархлыг үеийн үед өвлүүлэх зорилгоор “Элбэгдорж хүрээлэн” (EBI) болон Дэлхийн монголчуудын холбооны зүгээс дэлхийн Монгол угсаатны оюутан, залуусыг Монгол Улсад амьдрах, сурч хөдөлмөрлөхөд дэмжлэг үзүүлэх “Дэлхийн Монгол” оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг зарлалаа.

Тэтгэлгийн хамрах хүрээ: 
 
1. ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг, Тува, Буриад болон Алтай улс;
2. БНХАУ-ын баруун хойд бүст орших Чинхай /Хөхнуур/ мужийн Дээд Монголчууд, Шинжааны Монгол, болон ӨМӨЗО-ны харьяат оюутан, залуус; болон  
3. Дэлхий дахинд үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор ОХУ-аас Монгол улсад ирсэн бөгөөд Монгол улсын аль нэг их сургуулийн хөтөлбөрт эсвэл хэлний бэлтгэл курст сурахаар төлөвлөж \ суралцаж буй залуус байх юм. 
 
Тавигдах шаардлага: 
 
● Тэтгэлэгт өргөдөл гаргагч нь тэтгэлгийн хамрах хүрээний төлөөлөл байх; 
● Цаашид Монгол улсад ажиллаж амьдрах сонирхолтой байх;
● Монгол угсаатны хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр үйл ажиллагаанд оролцох, зохион байгуулах сонирхолтой байх;
● Монгол болон Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй байх; 
● Нийгэм олон нийтийн идэвхтэй, манлайлан оролцох сонирхолтой байх; зэрэг
 
Тэтгэлэг горилогчийн бүрдүүлэх материал: 
 
Өргөдөл гаргахдаа дараах материалуудыг монгол, англи аль нэг хэлээр бүрдүүлж цахим маягтад хавсаргах шаардлагатай. 
 
Үүнд: 
 
Тэтгэлэгт хүсэлт гаргагчийн материалыг
https://bit.ly/wms_form -оор хүлээн авна. 
Тэтгэлэг хүсэгчийн маягт бөглөх; / https://bit.ly/wms_form / 
 
Маягтад дараах материалуудыг хавсаргана;
 
● Хамгийн сүүлийн улирлын дүнгийн хуулбар, 1-р курсийн оюутан бол ахлах ангийн дүнгийн хуулга. Жич: хамрах хүрээ хэсгийн 3 т хамаарах горилогч CV-гээ хавсаргах; 
● Сургуулийн тодорхойлолт, хэлний сургалт бол тухайн байгууллагын тодорхойлолт;
● Өөрийн тань ур чадварыг тодорхойлох хэн нэгний /гэр бүлийн гишүүдээс бусад/ тодорхойлох захидал 1 ширхэг; 
● Гадаад паспорт болон иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг цахим маягтад хавсарган илгээх. 
 
Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2022 оны 12 дугаар сарын 05-ны 00:00 цаг хүртэл. 
Холбоо барих утас: 90808511, 70000998
И-мэйл хаяг: info@wmc.mn
“Дэлхийн Монгол” оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0