Монголын уламжлалт анагаах ухааны 108 ботийг хэвлэн нийтлүүлэх төслийн 50 боть бүтээлийг өнөөдөр ЭМЯ-нд хүлээлгэж өгчээ. Уг ботиудыг Монгол анагаах ухааны олон улсын сургуулийн эрдэмтэн багш нар, судлаачид эмхэтгэсэн байна.
Уламжлалт анагаах ухаан бол монголчуудын оршин тогтнохуйн эх үндэс, өвчингүй эрүүл амьдрах хэв маягаас үүдэж хөгжсөн хосгүй үнэт шинжлэх ухаан төдийгүй, улс үндэстний тусгаар тогтнол удам судрын хэлхээг дархлаажуулан баталгаажуулдаг нандин өв.
Засгийн газар, ЭМЯ Монголын уламжлалт анагаах ухааны 108 ботийг хэвлэн нийтлүүлэх төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн эхний хэсгийг шийдвэрлэжээ.
Төслийг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийг түшиглэн хэрэгжүүлсэн байна.
Монголын уламжлалт анагаах ухааны 50 боть бүтээлийг хэвлэжээ |
|