2022-2023 оны хичээлийн жилд “Банк, даатгал” хөтөлбөрт амжилттай хамрагдсан Отгонтэнгэр их сургуулийн 12 оюутан Голомт банканд мэргэжлээрээ ажиллах урилга хүлээн авлаа.
Оюутнуудад ажлын байрны урилгыг 5-р сарын 25-ны өдөр Голомт банкны Хүний нөөцийн удирдлагын газрын захирал Г.Уянга болон Иргэдийн банкны газрын захирал Ц.Байгальмаа нар гардуулан өгсөн юм.
Ажлын байранд суурилсан сургалт нь гэдэг нь бакалаврын төвшинд суралцаж буй оюутнууд суралцах хугацаандаа тухайн ажлын байранд 6-12 сарын хугацаатайгаар ментор багшаар удирдуулан, үндсэн ажилтны цалингаар цалинжиж, онолын мэдлэгээ практик дээр турших, мэдлэг, ур чадвараа илүү нэмэх зэрэг уламжлалт дадлагаас ялгарах олон талаараа онцлог юм. Өөрөөр хэлбэл, хөтөлбөрийг ажил олгогч байгууллагуудтай хамтран хэрэгжүүлснээр танхимын сургалтыг ажлын байран дээр хослуулж хөдөлмөрийн зах зээлд хомсдолд орж байгаа хүний нөөцийн асуудлыг оюутан байх хугацаанаас нь шийдвэрлэх ач холбогдолтой юм.
Тус их сургууль нь 2021 оноос Европын холбооны Эрасмус плас-MONGWBL /MONGOLIA WORK-BASED LEARNING/ буюу Ажлын байранд суурилсан сургалтын хөтөлбөр-ийг дээд боловсролын салбарт нэвтрүүлж, ерөнхий зохицуулагч, хэрэгжүүлэгчээр ажиллаж байгаа бөгөөд бакалаврын өдрийн 10 гаруй мэргэжил тус хөтөлбөрт хэрэгжиж байна.
Ажлын байранд суурилсан сургалтын хөтөлбөрт хамрагдсан оюутнууд ажлын байрны урилга авлаа |
|