Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Монгол улсад БНХАУ-ын боловсролын төв нээгдлээ
6 жил өмнө   985
Монгол улсад БНХАУ-н боловсролын төв нь суурин төлөөлөгчийн газар буюу хятад улсын их дээд сургуулиудад зуулчлахгүүр бүхий салбар байгууллагаа нээсэн байна. Ингэснээр бакалавр, магистр болон докторын сургалтад хятадын их дээд сургуулиудад 50-100% тэтгэлэгтэйгээр оюутан залуусыг суралцах боломжоор хангах юм.Тус байгууллага нь улсынхаа соёл иргэншлийг олон улсад чиглүүлэн сурталчилж сургах үйл ажиллагааг явуулах зорилготойгоор 2003 онд үүсгэн байгуулагдсан одоогоор 150 гаруй оронд албан ёсны 4 төв 25000гаруй төлөөлөгчтэйгөөр үйл ажиллагаа явуулж байгаа аж.
Үйл ажиллагааны үндсэн чиглэл нь харилцагч их дээд сургуульруугаа хандан тухайн суралцагч ямар мэргэжлээр аль сургуульд суралцахад тохирох эсэхийг тогтоогоод зуучлах юм. Монгол улсаас БНХАУ-д суралцах хүсэл зорилготой оюутан залууст боловсролын байгууллагуудын талаарх мэдээлэл өгч хэрхэн бүртгүүлэх зэрэг чиглэлүүдийг өгөх зорилготойгоор Монголд тогтмол үйл ажиллагаа явуулахаар болжээ.
Монгол улсад БНХАУ-ын боловсролын төв нээгдлээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0