Мексик улсын Мехико хотод1968 оны 10 дугаар сарын 12-нд Зуны XIX олимпийнн наадам нээлтээ хийжээ. Тус олимпийн наадамд 112 улсын 5516 тамирчид оролцсоноос Монгол Улс спортын 4 төрлөөр 20 тамирчин илгээж, Олимпийн наадмын анхны медалиа хүртсэн. Чөлөөт бөхийн -87кг-д Ж.Мөнхбат мөнгө, -52кг-д Ч.Дамдиншарав, -70кг-д Д.Сэрээтэр, -78кг-д Т.Артаг нар хүрэл медаль хүртэж, түүхэн амжилт гаргасан юм.
А.Цэлмэн
Өнөөдөр МУ олимпийнн наадмаас анхны медалиа хүртсэн өдөр |