Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
“Алтай Таванбогд”-ын байгалийн цогцолборт газрын байгаль хамгаалагч нарт 13 мотоцикль гардууллаа
6 жил өмнө   1014

“Монгол экологи төв”-ийн удирдах зөвлөлийн гишүүн Роберт Макинтошийн дэмжлэгтэйгээр үйл ажиллагаа явуулдаг Rally For Rangers Foundation төрийн бус байгууллагаас Алтай таванбогдын байгалийн цогцолборт газар, Сийлхэмийн нурууны байгалийн цогцолборт газрын 13 байгаль хамгаалагчийг “YAMAHA” маркын бартаат замын мотоциклиор хангав.

Энэхүү мотоцикль гардуулах ёслолыг 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Алтай таванбогдын байгалийн цогцолборт газрын Шивээтхайрхан ууланд зохион байгуулсан бөгөөд тус арга хэмжээнд БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлт, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Х.Батжаргал, ТХНУГ-ын мэргэжилтэн Б.Жавзандулам, Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан болон гадаад, дотоодын мэргэжилтнүүд, байгаль хамгаалагч нар оролцов.

Энэ үеэр “Монгол экологи төв”-ийн удирдах зөвлөлийн гишүүн Роберт Макинтошийн улсын тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаадын удирдлага, менежментийг сайжруулах ажилд оруулсан хувь нэмрийг үнэлж аймгийн Засаг даргын нэрэмжит Хүндэт тэмдгээр, мөн Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга С.Медеуханыг аймгийн Тэргүүний ажилтан тэмдэгээр тус тус шагнасан юм.

 

Ц.ОРГИЛ

“Алтай Таванбогд”-ын байгалийн цогцолборт газрын байгаль хамгаалагч нарт 13 мотоцикль гардууллаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0