Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын нутаг дахь Сангийн далайн нуурын хөвөөнд олон тооны ангир, галуу зэрэг усны шувуу үхсэн тухай мэдээлэл гарсан. Хөхморьт сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч “Үнэхээр ноцтой асуудал үүсчээ. Нуурыг бүтэн тойролгүй 6км газар явахад 150 гаруй шувууны сэг зэм байна. Үхсэн шувуудаас дээж авч аймгийн лобартори руу явуулсан” гэв.
Аймгийн мэргэжлийн хяналтын байгууллага, ЗӨСТ, Онцгой байдлын газар, Байгаль орчны газар зэрэг байгууллагууд Сангийн далай эрэг дагуух газрыг самнаж, 3200 гаруй шувууны сэг зэмийг цуглуулсан байна. Мэргэжилтнүүд нуурын ойр орчмыг цэвэрлэж, ариутгал халдваргүйжүүлэлт хийж, үхсэн шувууд нуурын уснаасаа болсон байж магадгүй хэмээн таамаглажээ.
Түүнчлэн Мэргэжлийн хяналтын газрынхан “Шувууд олон улсын хориотой аюулт өвчнөөр үхээгүй ч шинжилгээгээр тодорхой болсон ч яг юу нөлөөлснийг нарийвчлан тогтоогүй. Нуурын ус, хоол тэжээлтэй холбоотой байж болзошгүй. Тиймээс дахин нягталж шалгана” гэв.
Сангийн далай нуурын шувууд нэмж хорогдсоор байна |