Булган аймгийн Сайхан суманд газар хөдөлжээ. Тодруулбал, тус сумын Ундрах багийн “Тасархай хүрэм” гэдэг газар наймдугаар сарын 31-ний өдрийн 18:45 цагт 4.37 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон байна.
Энэ талаар тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Сайхан сумын Засаг даргаас тодруулахад “Сумын төв болон тухайн “Тасархай хүрэм” гэдэг газарт намаржиж байгаа зургаан өрхийн иргэдэд чичирхийлэлт хүчтэй мэдрэгдсэн, хохирол учраагүй” гэв.
Ц.ОРГИЛ
Булган аймгийн Сайхан суманд 4.37 магнитутын хүчтэй газар хөдөлжээ |
|