Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
"Канун" хар салхины төв нь Дэгү хотоос 38 км/цагийн хурдтайгаар хойд зүг рүү чиглэж байна
1 жил өмнө   415
Монголчууд олноор ажиллаж амьдарч байгаа БНСУ-ын нутаг дээгүүр өнгөрч байгаа "Канун" хар салхины талаарх БНСУ-ын цаг уурын байгууллагаас орон нутгийн цагаар 12:30 цагийн байдлаар гаргасан мэдээллийг хүргэж байна. 
 
"Канун" хар салхины төв нь Дэгү хотоос өмнө зүгт 20 км зайд (35.7N, 128.6E) 38км/цагийн хурдтайгаар хойд зүг рүү чиглэж байна. Хар салхины төвийн даралт 980hPa, салхины дээд хурд 104км/ц (29м/с) хурдтай байгаа аж. 
 
Энэхүү хар салхи хойд зүг рүү хөдөлж, Кёнсанду, Чунбүк, зүүн Кёнгидуг дайран Хойд Солонгост хүрэх төлөвтэй байна.
 
Одоогийн байдлаар Ёндонг, Ганвон, Кёнбүк мужид цагт 30-60 мм хүчтэй аадар бороо орж, Зүүн эрэг орчмоор салхины хурд түр зуур 108км/ц (30м/с) хүрч хүчтэй салхи шуургатай байна.
 
Хоногийн нийлбэр тунадасны хэмжээгээр 12:00 цагийн байдлаар Янсан Сангбук 347.5, Бүкчанвон 337.9, Гунчон (Самчеок) 314.5, Тохамсан (Кёнжү) 311.5, Самдун (Өлжү) 302.5 мм бороо оржээ. 
 
Хоногийн салхины хамгийн их хурд 12:00 цагийн байдлаар Гадеокдо (Пусан) 34.9м/с, Маэмулдо (Тунён) 34.2 м/с, Гёрёнсан 30.9 м/с, Мёнса (Гожэ) 29.9 м/с хүрч тус тус салхилсан байна.
 
 
 
Эх сурвалж: Цаг уур, орчны шинжилгээний газар 
"Канун" хар салхины төв нь Дэгү хотоос 38 км/цагийн хурдтайгаар хойд зүг рүү чиглэж байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0