Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
“Шивээ-Овоо”-гийн Цахилгаан станцын төсөл хүлээгдэж байна
3 жил өмнө   2131
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн “Шивээ энержи” цогцолбор төслийн нэгж “Шивээ-Овоо”-гийн нүүрсний уурхайг түшиглэн барих 200 МВТ-ын цахилгаан станцын төслийг хэрэгжүүлж байгаа. Ажлын явцын талаар уг төслийн нэгжээс тодруулахад:
 
“Эрдэнэс Монгол” ХХК нь “Шивээ-Овоо”-гийн нүүрсний уурхайг түшиглэн барих Цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэхээр төслийн санхүүжилтийг хийх загвар, хөрөнгө оруулалтын гэрээний ажилд бэлтгэх ажлын хэсгийг байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Бид Цахилгаан станцын төсөлд оролцох саналаа ирүүлэх компаниудад олон улсын жишигт нийцсэн хатуу түлшээр ажиллах, цахилгаан станцуудын байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийг бууруулах, хөрш орнуудын эрчим хүчний төрийн бодлогын баримт бичгүүдэд заагдсан шаардлагуудыг тавьж байсан. Шаардлагын дагуу станцын төсөлд хамтран ажиллах хүсэлтэй БНХАУ-ын олон улсад туршлагатай хэд хэдэн компанийн санал ирээд байгаа. Өнгөрсөн 9 дүгээр сарын 10-ны өдөр төслийн үйл явцыг эрчимжүүлэх үүднээс “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйг урьж хүлээн авч өөрсдийн үйл ажиллагаагаа танилцуулсан. Уулзалтын үеэр БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй “Эрчим хүчний 200 МВТ-ын цахилгаан станцын төсөл нь Монгол улсын эрчим хүчний болон нүүрсний салбарыг хөгжүүлэх, бизнесийн хамтын ажиллагааны шинэ шинэ боломж нээгдэнэ гэдэгт итгэж байна. Иймд эрчим хүчний төслүүдийн хамтын ажиллагааг идэвхижүүлэх, хөрөнгө оруулагчдыг татахад “гүүр” болж дэмжин ажиллах болно. Хоёр орны хэрэгжүүлэх томоохон төслүүдийн тухайд БНХАУ-ын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөнд багтсан байх нь чухал” хэмээн онцлон дурьдаж байсан.
 
Гэвч энэхүү уулзалтын дараа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулган АНУ-ын Нью-Йорк хотноо болж чуулганы хоёр дахь өдрийн хуралдааны үеэр Хятадын Ерөнхийлөгч Ши Жиньпин  уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой нүүрсний цахилгаан станцуудыг гадаадын орнуудад барихгүй гэдгээ илтгэлийнхээ үеэр мэдэгдсэн. Үүнтэй холбоотой “Эрдэнэс Монгол”ХХК-ийн төлөвлөж байсан төсөл хүлээлтийн байдалд байгаа.
 
Өнөөдөр олон нийтийн цахим сүлжээнд энэхүү төсөлтэй холбоотойгоор үндэслэлгүй ташаа мэдээлэл гарч байгаа нь хоёр орны гадаад хамтын ажиллагаа болоод хөрөнгө оруулагчдад сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй гэж төслийн нэгжийн зүгээс тайлбарлалаа.
“Шивээ-Овоо”-гийн Цахилгаан станцын төсөл хүлээгдэж байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0