Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
“БАГАНУУР” ХК-д тоног, төхөөрөмжийн шинэчлэл хийлээ
3 жил өмнө   2076

Засгийн газрын дэмжлэгтэйгээр “Эрдэнэс Монгол” нэгдэл Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны хөнгөлөлттэй зээлээр “Багануур” ХК, “Шивээ Овоо”-гийн уурхайд техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийсэн билээ.

Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу “Багануур” ХК-д хүлээгдэж байсан шаардлагатай тоног төхөөрөмжийг “Трансвест Монголиа” ХХК-иас хүлээлгэн өгч дууслаа. “Багануур ХК-д жил бүр өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэглээтэй уялдуулан үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааг хангах, хүчин чадлаа нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага тулгараад байсан юм.

Техник шинэчлэл хийснээр ашиглалтын зардлыг 2.9 тэрбум төгрөгөөр бууруулж, технологийн хувьд уурхайн хүчин чадал 500 мянган тонноор нэмэгдэж, жилд 4.5 сая тонн нүүрс олборлох боломжтой болж байгаа юм.

“БАГАНУУР” ХК-д тоног, төхөөрөмжийн шинэчлэл хийлээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0