Гадаадын иргэн, харьяатын газар 2022 онд Хятад, Орос, Вьетнам, Нигери, Саудын Араб, Казахстан, Филиппин зэрэг 15 улсын 63 иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ.
Албадан гаргасан үндэслэл:
-
Шүүхээр ял шийтгүүлж, ялаа эдэлж дууссан 22
-
Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан 13
-
Оршин суух зөвшөөрлийн хугацаа нь дууссан боловч Монгол Улсаас гарч явахаас зайлсхийсэн 8
-
Түр ирэгч визийн хугацааг хэтрүүлсэн 8
-
Хуурамч баримт бичиг ашиглаж виз, оршин суух зөвшөөрөл авсан, эсхүл виз, оршин суух зөвшөөрлийг засварласан буюу хуурамчаар үйлдсэн 5
-
Бусад холбогдох үндэслэлээр 7 иргэнийг албадан гаргажээ.
Дээрх үзүүлэлтийг 2021 оны мөн үетэй харьцуулахад зөрчил гаргасан гадаадын иргэдийн тоо хоёр дахин өсжээ.
Монгол Улсаас 15 улсын 63 иргэнийг албадан гаргажээ |
|