Цөөн үгээр:
  • Оросын цорын ганц тээвэрлэгч хөлөг найдваргүй болсон тул Хятадаас хуучин хөлөг авах асуудал яригдаж эхлэв
  • Малаа хотлуулах гэж гараад төөрсөн зургаан настай хүүхдийг эсэн мэнд олжээ
Мобиком Корпораци Сэлэнгэ аймгийн МСҮТ-д оёдлын машинууд хандивлажээ
2 сар өмнө   183

Мобиком Корпораци нь Сэлэнгэ аймаг дахь МСҮТ-ийн оёдол бүтээгдэхүүний оёдолчин мэргэжлийн сургалтын үйл ажиллагаанд зориулан Jack болон Японы Juki брэндийн оёдлын машинуудыг хандивлаж, иж бүрэн сургалтын тоног төхөөрөмжтэй болгожээ.

Оёдлын машин гардуулах үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, Мобиком Корпорацын удирдлагууд, Juki Корпорацийн инженер Ясүюүки Огивара нар оролцсон байна.
 
Мобиком Корпораци нь нийгмийн хариуцлагын хүрээнд боловсролын салбар, тэр дундаа хүүхэд залуусын сурах, амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, чанарыг нь нэмэгдүүлэх чиглэлээр 2005 оноос хойш олон төсөл хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлсээр ирсэн билээ. Эдгээрээс “Үдийн цай”, “Хүүхэд бүрд цэвэр ус”, WASH, Smart Education төсөл хамгийн өргөн цар хүрээг хамарч, олон хүүхдэд сурах хүсэл эрмэлзэл бэлэглэсэн юм.
 
Сэлэнгэ аймгийн МСҮТ-д эдүгээ 8 мэргэжлээр 236 оюутан суралцаж байгаа аж. Оёмол бүтээгдэхүүний оёдолчин мэргэжлийн анги нь 70-аад онд үйлдвэрлэсэн 4 машин, сүүлийн үеийн 1 машиныг сургалтдаа ашиглаж байсан бол мобикомын санхүүжилтээр Jack, Juki брэндийн оёдлын машинуудтай болсноор сургалтын тоног төхөөрөмжүүдээ бүрэн шинэчилж чаджээ. Түүнчлэн оюутан бүр нэг оёдлын машин ашигласнаар мэргэжлээрээ илүү их өсөж хөгжих боломж нээгдэж байгааг онцолсон байна.
Мобиком Корпораци Сэлэнгэ аймгийн МСҮТ-д оёдлын машинууд хандивлажээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0