“Тогтвортой хөгжил-Ерөнхий боловсрол” үндэсний II зөвлөгөөн амжилттай үргэлжилж байна. Одоогоор зөвлөгөөнд нийслэлийн Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн 800 орчим багш ажилтан хамрагдсан юм. Ерөнхий боловсролын салбарт тулгамдаж буй шийдэх шаардлагатай асуудлуудын талаар хэлэлцэн санал бодлоо солилцож, гарц шийдлийг эрэлхийлэх, түүнийгээ салбарын бодлогод тусгахад уг зөвлөгөөний зорилго орших аж.
Зөвлөгөөнийг нээж МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсэх хэлэхдээ “Эрхэм хүндэт,
Багш, сурган хүмүүжүүлэгчид ээ,
Хатагтай, ноёд оо,
Монголчууд бид эрт дээр үеэсээ эрдэм ухааныг баян баяны дээд, эрхэм дээд баянд тооцож, эрдэм мэдлэгийг түгээгч багшийг шүтэж ирсэн оюунлаг ард түмэн билээ. Багшийн гараас хөтлөөгүй, багшаар бичиг эрдэм ухаан заалгаагүй хүмүүн гэж нэгээхэн ч үгүй биз ээ. Хүн бүхэнд л багштай холбооотой нандин сайхан дурсамж, гэгээлэг сайхан тэмүүлэл байдаг. Хүн бүхэн л багшаа хайрлаж, багшдаа сайн сайхныг хүсч, багшдаа туслахыг эрхэмлэж явдаг.
Би ч бас өнөөдөр Монголын багш нарын энэ сайхан арга хэмжээнд оролцож байгаадаа баяртай байна” гэлээ. Мөн тэрбээр Монгол Улсын Засгийн газар сургуулийн хүртээмжийн асуудлыг бүрэн шийдвэрлэхэд онцгой анхаарал хандуулан ажиллаж байгааг энэ үеэр онцлон тэмдэглэсэн юм. Уг зөвлөгөөний III хэсэг энэ сарын 24, 25-ны өдрүүдэд Төрийн ордонд болох бөгөөд Баянгол, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн багш ажилчид оролцох юм.
Зөвлөгөөнд оролцож амжаагүй багш нар онлайнаар саналаа хүргүүлэх буюу www.zuvluguun.edu.mn сайтаас мэдээлэл авах боломжтой.
| Зөвлөгөөнд оролцож амжаагүй багш нар онлайнаар санал хүргүүлэх боломжтой |
Хэвлэлийн эрх чөлөөнд халдсан нийтийн албан тушаалтнуудыг чөлөөлнө
Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын ШУӨЗО-ны газрын тосны хоолойн Pipe China компанийн үйл ажиллагаатай танилцлаа
Эдийн засаг 2025 онд 90 их наяд төгрөгт хүрч, 6.8 хувиар өсжээ
Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна гэв
Хохирогч Ч.Ш-ийн ээж Г.Отгонтуяа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандаж өргөдөл гаргажээ
Боловсролын хэрэгжилтийн цөм нь нийслэл хотоос эхлэлтэй
Монголыг зорин ирэх гадаадын жуулчдын тоо 32 хувиар өсжээ
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ
Стефен Карри Хятадын "Li-Ning" брэндтэй гэрээ байгуулснаа зарлалаа
Гурван настай хүүхэд осолдсон уурхайн компанийн тусгай зөвшөөрлийг цуцалж, албан хаагчдад хариуцлага тооцох үүрэг өгчээ
Adobe ажлаасаа уйдсан ажилтандаа 1-2 сарын цалинтай чөлөө олгодог
Охины зүрхний цохилт зогссон талаар ар гэрийнхэнд нь дуулгажээ