Цөөн үгээр:
  • Юнител группийн ажилтнууд 8 дахь жилдээ сайн дураараа цусаа хандивлалаа
Дорнод аймагт хээрийн түймэр гарчээ
1 цагийн өмнө   102
Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Зүрх багийн "Заан-Өндөр" гэдэг газар  хээрийн гал түймэр гарсан тухай дуудлага өчигдөр өдрийн 15:40 цагт онцгой байдлын газарт иржээ. 
 
Дуудлагын дагуу Цагаан-Овоо, Сэргэлэн сумын Мэргэжлийн ангийн алба хаагчид түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 17:40 цагт бүрэн унтраасан байна.
 
Түймэрт урьдчилсан байдлаар 600 га орчим талбай, малчин С-ийн 4х12 метрийн хэмжээтэй малын саравч, 600 ширхэг боодол өвс шатсан талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Дорнод аймагт хээрийн түймэр гарчээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0