Цөөн үгээр:
МАН-ын гишүүнчлэлээс Ц.Анандбазарыг хаслаа
1 сар өмнө   261
АН-ын Хяналтын хороо өнөөдөр  хуралдаад  нэр бүхий улстөрчийг намын гишүүнчлэлээс түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн байна. Ийнхүү УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг МАН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүлэх шийдвэр гаргалаа. 
 
Түүнийг намын нэр хүнд унагасан гэж үзэн, хувийн асуудлаа шийдэх хүртэл намын болон УИХ дахь МАН-ын бүлгийн үйл ажиллагаанд оролцуулахгүй гэж үзсэн байна. 
 
УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг охид, эмэгтэйчүүдэд бэлгийн хүчирхийлэл үзүүлсэн байж болзошгүй хэргээр хуулийн байгууллагаас шалгаж байгаа юм.
 
Эл асуудалд Ерөнхий сайд асан, МАН-ын дарга, УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх болон Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ нар "УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг бүрэн эрхээсээ түдгэлзүүлж, шалгуулах ёстой" хэмээж, "Хэрэв түүний гэм буруутай нь тогтоогдох аваас МАН-ын гишүүнчлэлээс хасаж, хариуцлага тооцох болно" гэдгээ илэрхийлсэн билээ. 
 
Нийгмийн анхаарал татсан дуулиант сэдвийн "эзэн" болоод байгаа УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг МАН-ын Хяналтын хорооны шийдвэрээр хувийнхаа асуудлыг эцэслэн шийдэгдэх хүртэл намын гишүүнчлэлээс түдгэлзүүлж, шийдвэрлэлээ. 
МАН-ын гишүүнчлэлээс Ц.Анандбазарыг хаслаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Зочин [66.181.160.25] 1 сар өмнө
    АНАНДБАЗАР АА ӨӨР НАМД ОРЧИХ ОО .ХҮҮРСҮГИЙН ЯНХАН НЬ ХҮРТЭЛ ДИЙЛДЭГ ӨНӨӨДРИЙН ХОРВОО ЮМ БАЙНА ...