Цөөн үгээр:
  • М-Си-Эс Кока-Кола ХХК "Тогтвортой хөгжлийн манлайлагч"-аар шалгарлаа
  • Коронавируст халдварын 50 тохиолдол шинээр батлагдаж, хяналтад байгаа хүний тоо 1,737 болов
  • Япон улс хөгжлийн албан ёсны тусламжийн бодлогоо “стратегид тулгуурлан“ өөрчлөх гэнэ
УИХ гишүүн П.Анужин “Муухан эрээс дээр гэгдэх муусайн хэдэн бүсгүйчүүд”
4 долоо хоног өмнө   1745
Эмэгтэй хүнээ бодитоор дэмжиж чаддаг хүчирхэг эмэгтэйчүүдийн нөлөө миний амьдралд их.
 
Өмнө минь өргөстэй замаар хөл нүцгэн гүйсэн өлчир тэнхээтэй бүсгүйчүүдийн хүч нөлөө өнөөгийн бидэнд ихээ. Хувь хүнийхээ хувьд, өнгө ухаан төгс, цэцэг цэврүү шиг охидыг дэмжиж хайрлаж явдаг. Тэдний зам миний туулж буйгаас хавь илүү амархан байгаасай гэж залбирдаг. Тэдний ахин дэвших нэг шат нь болж яваа гэж итгэдэг! 
 
УИХ-д 4 удаа сонгогдсон Д.Оюунхорол гишүүний 2012 оны УИХ-ын сонгуульд Завхан аймагт ажиллаж, удирдлагад нь ч хамт ажиллаж байлаа. Хирийн хүн ойчоод өгөм өндөр ачаалал авч сурсан, нойр хоолыг тэсэж сурсан, бурууд тас няс, эвийд нулимс нь цийлэгнэчихсэн зогсож байдаг төмөр мэт хатуу тос мэт зөөлнийг зэрэг агуулсан тийм л чанартай эмэгтэй. Хамгийн чухал нь тэрээр залуу охид бүсгүйчүүдийг улс төрд олноор бэлдэж, хатуужуулж, зааж, тэдний өмнөөс үзэж тарж, хамгаалж ирсэн Ховорхон Түүхтэй, мэргэшсэн парламентч эмэгтэй. Эмэгтэй улс төрчийн туулж өртдөг доромж шүүмжинд ч шүүрэн шанага болтлоо нүдүүлж, хат суусан том туршлага. 
 
Өчигдөр болсон Парламентч эмэгтэйчүүдийн чуулганы үеэр үе үеийн шийртэй эмэгтэйчүүдтэй уулзлаа. Эмэгтэй улс төрчдийг эрчүүдээс хэд дахин илүү дайрч гишгэлдэг ч түүнд үл нугаран эгэл мэт энгийн ч улс нийгэм оршин тогтнохын үндэс болсон бүхий л асуудлыг шийдэж, сайжруулахын төлөө зүтгэж явдаг эмэгтэйчүүдээрээ бахархлаа. 
 
Парламентийн шинэ үеийн түүхийг бүтээлцсэн, бүтээлцэж буй 43 эмэгтэйдээ гүн хүндэтгэл илэрхийлэхийн ялдамд Эрүүл энхийг хүсэн ерөөе!
 
 
 
УИХ гишүүн П.Анужин “Муухан эрээс дээр гэгдэх муусайн хэдэн бүсгүйчүүд”
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0