Өнгөрсөн жил Г.Занданшатарыг огцруулах бланкад гарын үсэг зурж, улмаар чуулганы санал асуулгад дэмжсэн учир "хариуцлагын гэрээ зөрчсөн" гэх үндэслэлээр С.Амарсайхныг Шадар сайдын суудлаас нь хөөж байв.
Харин энэ удаад Ерөнхий сайд Н.Учрал "Төрийн тусгай чиг үүргийг гүйцэтгэдэг, улс орны дотоод аюулгүй байдлыг хариуцсан салбар хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон байна. Яригдаж буй асуудлуудын үнэн зөвийг тогтоотол холбогдох шат шатны удирдлагуудтай Засгийн газар цаашид хамтран ажиллах боломжгүй" хэмээн үзэж, түүнийг харьяа байгууллагын дээд болон дунд шатны зарим удирдлагуудын хамт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргалаа.
Алдартай "Сэргээш 3" хошин шог дээр "Нэг бол яая гэхэв, тавын таван гахай..." гэдэг шиг тэрээр ийнхүү хоёрын хоёр Засгийн газраас дараалан хөөгдөж гарлаа.
| Нэг бол яая гэхэв хоёрын хоёр Засгаас хөөгдөв |
|