Хуульч Ж.Эрхэмбаатар УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг эгүүлэн татах асуудлаар Үндсэн хуулийн цэцэд ханджээ.
Тэрбээр энэ тухай "Гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон хүн парламентын суудалд тухалж, бидэнд мөрдүүлэх хууль тогтоолцсоор байна. Иргэдэд хариуцлага нэхдэг УИХ өөрийн гишүүнд хариуцлага тооцох болохоор яагаад таг болдог юм бэ. Үндсэн хуульд "Эгүүлэн татна" гэж заасан. Энэ үүргийг намын бүлгийн ая тал, гишүүдийн хүсэл, улс төрийн тохироогоор хэрэгжүүлэх эсэхийг шийддэг болгож болохгүй.
УИХ шүүхийн дээрх шүүх биш. Олонхын санал гэмт хэргийг цайруулах баллуур биш. Гишүүний үнэмлэх хариуцлагаас зугтах тасалбар биш. Миний байр суурь тодорхой. Үндсэн хуулийн үүргийг биелүүлэхээс татгалзах эрх УИХ-д байхгүй. Тийм боломж олгож буй хуулийн зохицуулалт байвал тэр нь өөрөө Үндсэн хуулийн хяналтад орох ёстой. Жирийн иргэний хувьд шүүхийн шийдвэр хатуу. Гишүүний хувьд хэрэгжүүлэх эсэхийг нь хамт олон нь шийддэг байвал "Хууль, шүүхийн өмнө эрх тэгш" гэсэн зарчим хаана байна.
Д.Цогтбаатарын суудлаас Монголын Үндсэн хууль үнэтэй. Д.Цогтбаатарт хариуцлага тооц. Үндсэн хуулийн үүргийг хэрэгжүүл. Хариуцлагыг гацаадаг зохицуулалтыг өөрчил. 2024 оны сонгуулиар бүрэлдсэн УИХ-ын дарга нар энэ асуудалд үргэлж эс үйлдэл гаргаж хандсан. Хуулийн гарц байх гэх тайлбар хүртэл хийж харагдсан. Шаардлагатай бол УИХ-ын дарга эс үйлдэлийг Үндсэн хуулийн Цэцэд өгөх болно" гэжээ.
| УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг эгүүлэн татах асуудлаар Үндсэн хуулийн цэцэд ханджээ. |
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг эгүүлэн татах асуудлаар Үндсэн хуулийн цэцэд ханджээ.
Дорнод аймагт хээрийн түймэр гарчээ
Ш.Энхийн Од НБА-ийн анхны монгол тоглогч боллоо
Лабораториос тахлын бактери алдагдаж, нэг ажилтан нас баржээ
Германы Канцлерын айлчлалын үеэр Оросын тал Киевийн гүүрэнд цохилт өгчээ
АТГ Хотын дарга асан Х.Нямбаатарыг яллагдагчаар татах саналаа прокурорт хүргүүлжээ
Х.Нямбаатарын захирамжаар Т.Чимгээд орон сууц олгохоор шийдвэрлэжээ
Владимир Путин Оросын Зэвсэгт хүчний тоог 15.5 мянгаар нэмэгдүүлэх зарлигт гарын үсэг зурлаа
Эхнэрийг нь барьцаалж 1.3 тэрбум төгрөг нэхжээ
Америкийн телевизүүд Д.Трампын мэдээллийг хязгаарлаж, эсэргүүцэл зарлав