Mongolian Mining Corporation буюу Энержи Ресурс компани өчигдөр 2017 оны аудитлагдсан санхүүгийн тайлангаа Хонконгийн хөрөнгийн биржийн веб хуудсаар олон нийтэд нээлттэй болгож албан ёсоор танилцуулжээ.
Өнгөрсөн онд тус компани түүхий нүүрс олборлож, дотооддоо боловсруулан, нийт 4.4 сая тонн баяжуулсан нүүрсэн бүтээгдэхүүн экспортолсон байна. Үүнээс 3.6 сая тонн нь баяжуулсан коксжих нүүрс, 0.8 сая тонн нь баяжуулсан эрчим хүчний нүүрс байжээ.
Мөн тайлант хугацаанд 1 тонн баяжуулсан коксжих нүүрсний үнийг дунджаар 130.3 ам.долларт хүргэж, өнгөрсөн оны түвшнээс 70 орчим хувиар өсгөжээ.
Ингэснээр тус компанийн борлуулалтын орлого 476 сая америк долларт хүрч, 2016 оны санхүүгийн тайлантай харьцуулахад бараг 300 хувиар өссөн үзүүлэлт харагдаж байна.
Kомпанийн санхүүгийн үзүүлэлтүүд 2017 онд ихээхэн сайжирсныг тайланд онцолсон байна.
Тухайлбал, тухайн жилийн нийт ашиг 202.6 сая ам.доллар гарсан бол зээлийн бүтцийн шинэчлэлийг амжилттай явуулснаар цэвэр ашиг нь 310 сая ам.доллар хүрчээ.
| Энержи Ресурсын цэвэр ашиг 310 сая ам.доллар хүрчээ |
Хөлбөмбөгийн 2026 оны ДАШТ албан ёсоор эхэллээ
Хэвлэлийн эрх чөлөөнд халдсан нийтийн албан тушаалтнуудыг чөлөөлнө
Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын ШУӨЗО-ны газрын тосны хоолойн Pipe China компанийн үйл ажиллагаатай танилцлаа
Эдийн засаг 2025 онд 90 их наяд төгрөгт хүрч, 6.8 хувиар өсжээ
Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна гэв
Хохирогч Ч.Ш-ийн ээж Г.Отгонтуяа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандаж өргөдөл гаргажээ
Боловсролын хэрэгжилтийн цөм нь нийслэл хотоос эхлэлтэй
Монголыг зорин ирэх гадаадын жуулчдын тоо 32 хувиар өсжээ