“Газар-Агро” ХХК Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Баруунбүрэн сумын нутагт махны чиглэлийн үхрийн аж ахуйг эрчимжсэн технологийн дагуу эрхлэх дэд бүтцийг бий болгон, ОХУ-аас “Герефорд” үүлдрийн бух, үнээг импортлон оруулан цэврээр нь үржүүлэн нутагшуулж байна.
Малын удмын сангийн үндэсний төв тус компанитай малын үржүүлэг, биотехнологийн чиглэлээр хамтран ажиллах гэрээг байгуулан хоёр дахь жилдээ ажиллаж байна.
Тус компанийн цэвэр үүлдрийн 11 бухнаас 2017 онд үр үйлдвэрлэх ажлыг явуулын лабораториор гүйцэтгэн 12 мянган тун үрийг гүн хөлдөөн генийн санд технологийн дагуу хадгалжээ.
Энэ жилийн "Газар-Агро" компаниас тавьсан хүсэлтийн дагуу үнээнд хээлийн шалгалт хийж, зохиомол хээлтүүлгийн үр дүнг тооцох, компанийн мал аж ахуйн салбарын ажиллагсад, мэргэжилтнүүдэд зохиомол хээлтүүлэг хийх техник ажиллагаа, нөхөн үржихүйн эрхтний бүтэц, үйл ажиллагаа, төллөх үеийн эмгэг, бух, хээлтэй үнээний арчилгаа, маллагааны технологийн чиглэлээр мэдлэг, дадлага олгох сургалтыг зохион байгуулах чиглэлээр төвийн мэргэжилтнүүд ажиллажээ.
2017 онд хээлтүүлсэн үнээний 80.4 хувь нь хээл авсныг малын үржүүлэг, хээлтүүлгийн ажлыг мэргэжлийн түвшинд зохион байгуулсан хэмээн дүгнэжээ. Мөн Сайханаа, Хангай хочтой бухнаас үйлдвэрлэсэн үрээр 80 толгой үнээнд хээлтүүлэг хийж, эхний төлийг хүлээн авснаар дотооддоо үйлдвэрлэсэн үрийн чанарыг баталгаажуулан, ашиглах боломжтойг нотоллоо хэмээн Малын удмын сангийн үндэсний төвийн мэргэжилтнүүд дүгнэж байна.
| Махны чиглэлийн герефорд үүлдрийн бух, үнээг үржүүлж, нутагшуулж байна |
Хөлбөмбөгийн 2026 оны ДАШТ албан ёсоор эхэллээ
Хэвлэлийн эрх чөлөөнд халдсан нийтийн албан тушаалтнуудыг чөлөөлнө
Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын ШУӨЗО-ны газрын тосны хоолойн Pipe China компанийн үйл ажиллагаатай танилцлаа
Эдийн засаг 2025 онд 90 их наяд төгрөгт хүрч, 6.8 хувиар өсжээ
Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна гэв
Хохирогч Ч.Ш-ийн ээж Г.Отгонтуяа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандаж өргөдөл гаргажээ
Боловсролын хэрэгжилтийн цөм нь нийслэл хотоос эхлэлтэй
Монголыг зорин ирэх гадаадын жуулчдын тоо 32 хувиар өсжээ