Цөөн үгээр:
  • Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно
  • Жирэмсэн эмэгтэйг охиных нь хамт хөнөөсөн гэх М.Батчулууны хэргийг өнөөдөр шүүнэ
Ипотекийн зээл төлөлтийг хойшлуулах хүсэлтийн 92 хувийг шийдвэрлэжээ
6 жил өмнө   828
Орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт хамрагдагсдын зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах шийдвэр дахин хэрэгжиж эхэлснээр арванхоёрдугаар сарын 11-ний өдрийн байдлаар нийт 2.4 их наяд төгрөгийн 44,907 зээлдэгчийн хүсэлтийг банкууд хүлээн авчээ. 
 
Эдгээр хүсэлтээс дээрх өдрийн байдлаар нийт хүсэлтийн 92 орчим хувь буюу 2.2 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй 41,533 зээлдэгчийн хүсэлтийг шийдвэрлэж, эргэн төлөлтийг хойшлуулаад байна.
 
Эх сурвалж: Монголбанк
Ипотекийн зээл төлөлтийг хойшлуулах хүсэлтийн 92 хувийг шийдвэрлэжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0