Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас тусламж, дэмжлэг үзүүлэх журмаа шинэчлэн гаргалаа. Энэхүү журмаар Эрдэнэт үйлдвэрт ажиллагч бүр орон сууцны дэмжлэг авах эрхтэй болов. Өмнө нь гэр бүлийн нэг гишүүнд олгодог байсан бол одоо Эрдэнэт үйлдвэрт ажилладаг эхнэр нөхөр хоёул 12 сая төгрөг авах боломж бүрджээ. Мөн Эрдэнэт үйлдвэрт гурав ба түүнээс дээш жил ажилласнаар орон сууцны дэмжлэг авах эрх нээгддэг байсныг нэг жил болгон өөрчилжээ. Түүнчлэн дэмжлэг хүртсэн ажилчинтай тогтвортой ажиллах гэрээг 10 жилээр байгуулдаг байсныг таван жил болгон өөрчилсөн байна. Шинэчилсэн журмыг энэ оны долдугаар сарын 17-ноос мөрдөнө. Нийгмийн хариуцлагыг жишиг хэрэгжүүлэгч Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ нь ажиллагчид, ахмад настан, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдсан хүмүүстээ 24 төрлийн тусламж дэмжлэг үзүүлдэг юм.
| “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ийн ажилчин бүр орон сууцны дэмжлэг авах эрхтэй |
АНУ-ын дарамтаас үүдэж Ираны эрх баригчид дотоодын бензиний үнийг өсгөж болзошгүйг иргэддээ санууллаа
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Канад улсын эсрэг хатуу байр суурь илэрхийллээ
32-ын тойрогт нэгэн зэрэг 15 автомашин цэнэглэх Ногоон өртө-г ашиглалтад орууллаа
Д.Трамп нийтлэлээ бусдаас түрүүлж унших эрхийг сарын 100 мянган ам.доллароор зарж эхэллээ
Арабууд монгол иргэнийг дайрч хөнөөсөн байж болзошгүй хэргийн талаар ЦЕГ-аас мэдээлэл хийнэ
Цалингийн доод хэмжээг 1 сая төгрөгөөр болгов
Д.Оюунхорол: COP17-ийн жинхэнэ өв нь Монголд үлдэх бодит хөрөнгө оруулалт, үр дүнтэй төслүүд байх ёстой
Хайгуулын компанийн ажилчид болон эд хөрөнгөнд халдсан асуудлыг шалгаж байна
Ц.Элбэгдорж: Намайг 7 жил шалгасны эцэст хэргийг хүчингүй болгосон