Цөөн үгээр:
  • Кенийн тамирчин 42.195 км замыг хоёр хүрэхгүй цагт туулж, дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
  • АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ
  • Х.Нямбаатар: Хуулийн махны машин албан ёсоор хотод ажиллаж эхэлсэн байна
Үйлдвэрлэлийн төлөвлөгөөг давуулан биелүүллээ
6 жил өмнө   879
Баяжуулах үйлдвэр  оны эхний  есөн  сарын байдлаар үйлдвэрлэлийн төлөвлөгөөг давуулан биелүүллээ. Тухайлбал төлөвлөгөөнөөс 358 тонн хүдэр илүү боловсруулж, гурав орчим тэрбум төгрөгийн зардал бууруулан, 20 гаруй тэрбум төгрөгийн нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэн амжилттай ажиллажээ. Түүнчлэн Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийн бүтээн байгуулалтын ажил, засвар үйлчилгээ,  төслийн ажлууд төлөвлөгөөний дагуу сайн явна. Техник технологийн шинэчлэлийн хүрээнд олон ажил хийгдэж байгаагаас Бутлан тээвэрлэх хэсэгт орчин үеийн МР-800 бутлуур суурилуулсан бөгөөд маргааш туршилтын залгалт хийнэ. Өөрөө нунтаглах хэсгийн ММС-1 тээрэм  солих ажил энэ сарын 22-ноос эхэлнэ гэж Баяжуулах үйлдвэрийн дарга  М.Отгон мэдээллээ. 
 
                                                                                                                Я.Энхтуяа
Фотоо: Б.Баттөгс
Үйлдвэрлэлийн төлөвлөгөөг давуулан биелүүллээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0