Цөөн үгээр:
  • Кенийн тамирчин 42.195 км замыг хоёр хүрэхгүй цагт туулж, дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
  • АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ
  • Х.Нямбаатар: Хуулийн махны машин албан ёсоор хотод ажиллаж эхэлсэн байна
Монголбанк унгарын төв банктай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
4 жил өмнө   781
Монголбанкны урилгаар Унгар улсын төв банкны /Magyar Nemzeti Bank/ Дэд ерөнхийлөгч Михали Патай тэргүүтэй зочид төлөөлөгчид 2022 оны 07 сарын 17-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо ажлын айлчлал хийж байна.
Айлчлалын хүрээнд талууд Хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ. Энэхүү арга хэмжээнд Монголбанкны Дэд ерөнхийлөгч Г.Энхтайван, Унгар улсын төв банкны Дэд ерөнхийлөгч Михали Патай тэргүүтэй зочид төлөөлөгчид, Унгар улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Борбала Анна Обрушански нар оролцсон аж.
Санамж бичгээр хоёр тал ногоон санхүүжилт, төв банкны цахим мөнгө, олон нийтийн санхүүгийн боловсрол, төлбөрийн системийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, харилцаагаа улам гүнзгийрүүлэхээр тохирчээ.
Монголбанк унгарын төв банктай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0